image
clock
2023-11-01
"СОЁЛ-2023" СПОРТЫН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Соёлын яам болон харьяа байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажилтан, албан хаагчдын биеийн тамир, спортод хандах идэвх, сонирхлыг нэмэгдүүлэх, салбарын спортын аварга байгууллагыг тодруулах зорилго бүхий "СОЁЛ-2023" спортын наадам 10 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Байгууллагууд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, биллиард, шагайн харваа, шатар зэрэг спортын зургаан төрлөөр өрсөлдөв.

Чингис хаан Үндэсний музейн эрэгтэй баг сагсан бөмбөг, гар бөмбөгөөр хос хүрэл медаль, эмэгтэй баг сагсан бөмбөгөөр хүрэл медаль хүртэж амжилт үзүүллээ.

"Соёл-2023" спортын наадмын ерөнхий зохион байгуулалтыг энэ жил УДЭТ-ын хамт олон хариуцан ажилласан бол ирэх жилийн тэмцээнийг Чингис хаан Үндэсний музей зохион байгуулахаар боллоо.