Чингис хаан Үндэсний музей нь “Соёлын бүтээлч сар - 2023” аяны хүрээнд “Буган чулуун хөшөө” баримлын хөтөлбөр болон сэдэвчилсэн тайлбарт аялал зохион байгуулах гэж байна. Хөтөлбөр 2023 оны 11 дүгээр сарын 16-19, 23-26-ны өдрүүдэд явагдана. Үргэлжлэх хугацаа 60 минут.