image
clock
2023-11-10
“БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” ХӨЛӨГТ ТОГЛООМ, СЭДЭВЧИЛСЭН ТАЙЛБАРТ АЯЛАЛТАЙ ТАНИН МЭДЭХҮЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

“Соёлын бүтээлч сар - 2023” аяны хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс “Буган чулуун хөшөөг хэн сайн мэдэх вэ?” хөлөгт тоглоом, сэдэвчилсэн тайлбарт аялал хосолсон танин мэдэхүйн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Хөтөлбөр дараах хэсгүүдээс бүрдэнэ: 

-          Чингис хаан Үндэсний музейн Монголын эртний төрт улсын танхимд байрлах Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон хамгийн онцлог бүхий 9 буган чулуун хөшөөг үзэж сонирхон, мэргэжлийн тайлбарлагчаар тайлбарлуулж, танин мэдэхүйн мэдээлэл олж авна. Мөн AR технологи ашиглан буган чулуун хөшөөтэй илүү ойроос танилцана.

-          Музейн боловсролын танхимд зочлон Чингис хаан Үндэсний музейд буй буган чулуун хөшөөдийн сийлбэр бүхий модон хөлөгт тоглоомоор тоглож, тайлбарт аяллаас олж авсан мэдлэгээ бататгана. Уг өрсөлдөөнт хөлөгт тоглоом нь буган чулуун хөшөөдийн зураг, мэдээлэл, тоглох зааврыг цогц багтаасан гарын авлагатай.  

ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн оюутнууд /16-18 нас/-д зориулсан энэхүү боловсролын хөтөлбөр үнэ төлбөргүй явагдана. Хөтөлбөрт хамрагдагсад буган чулуун хөшөөдийн тухай оногдсон асуултад хариулж өрсөлдсөнөөр түүхийг сонирхолтой, хөгжилтэй аргаар танин мэдэх боломжтой юм. Уг хөлөгт тоглоом нь анхаарал төвлөрөл, авхаалж самбаа, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой.

Хөтөлбөр 2023 оны 11 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд явагдана. Үргэлжлэх хугацаа 90 минут.