image
clock
2023-11-23
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ДЭРГЭДЭХ “ХААН НАЙРАЛ” ЧУУЛГЫН НЭЭЛТ БОЛНО

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ойн өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 26-ны 11:40 цагт Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх “Хаан найрал” чуулга нээлтээ хийх гэж байна.

Тус чуулгын “Язгууртан өв” тоглолтоор Хүннүгийн ясан хэл хуураас эхлээд өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт төрт улсаа төвхнүүлж асан үе үеийн нүүдэлчдийн 21 төрлийн 38 хөгжмийн зэмсэг ая эгшгээрээ найрсан зохирч, Монгол хаадын ордны тансаг агаад сүр хүчит байдлын илэрхийлэл болон Чингис хаан Үндэсний музейн Их танхимын тайзнаас дэлхий даяар нүргэлэн дуурьсах гэж байна!