“Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музейн эцэг эхийн зөвлөлөөс ОУУБИС-ийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнийг урьж “Хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг, эхийн үүрэг оролцоо” сэдвээр лекц зохион байгуулав.
Тус музейн эцэг эхийн зөвлөл нь Хүүхэд хамгааллын чиглэлээр батлагдсан Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн 2018 оны 3 дугаар тогтоол, Соёлын сайдын 2022 оны А/424 тоот тушаалыг баримтлан хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн дуу хоолойг сонсож тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.