image
clock
2023-11-30
“ТЕАТР СУДЛААЧ С.ДАШДОНДОГИЙН ТУУРВИЛ ЗҮЙ”, “МОНГОЛЫН ТЕАТРЫН ӨНӨӨГИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛУУД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

"Соёлын бүтээлч сар-2023" аяны хүрээнд Чингис хаан Үндэсний музейд 2023 оны 11 дүгээр сарын 29-нд Монголын театрын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Монголын театр судлалын үндэслэгчдийн нэг Самдангийн Дашдондогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Театр судлаач С.Дашдондогийн туурвил зүй”, “Монголын театрын өнөөгийн хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “С.Дашдондог 100 жил” гэрэл зургийн үзэсгэлэн номын нээлт боллоо.

Хуралд нийт 15 судлаач илтгэл танилцуулан хэлэлцүүлэв.