“Чингис хаан Үндэсний музейн дижитал контент хөгжүүлэх, үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийн судалгааны бэлтгэл ажлын хурал 2023 оны 11 дүгээр сарын 29-нд тус музейд зохион байгуулагдав.
Тус хуралд КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Ким Жүнму дарга болон Чингис хаан Үндэсний музейн Үзэсгэлэн, үзүүллэг зохион байгуулалтын хэлтсийн дарга Н.Хосбаяр, Сан хөмрөг хадгалалт, хамгаалалтын хэлтсийн дарга Т.Энхтунгалаг, Гадаад харилцаа хариуцсан ахлах менежер Х.Нямдулам нар оролцон ТЭЗҮ судалгааны чиглэл болон үзвэрийн танхимын дижитал контент хөгжүүлэх арга замын талаар хэлэлцэв.