image
clock
2023-11-30
“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СУДАЛГАА-2023” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

Чингис хаан Үндэсний музейд 2023 оны 11 дүгээр сарын 30-нд “Аялал жуулчлалын судалгаа-2023” эрдэм шинжилгээний хурал болов.

Тус хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон Чингис хаан Үндэсний музейгээс хамтран зохион байгуулсан юм.

Хуралд аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүллээ.