image
clock
2023-12-05
БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ НҮҮДЛИЙН СОЁЛЫН БОЛОВСРОЛЫН ЗУСЛАН БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨН АЖИЛЛАЖ БАЙНА

“Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Чингис хаан Үндэсний музейн стратеги төлөвлөгөө (2023-2030 он)”-ний “Стратегийн зорилт-4”-т тусгагдсан “Музейн болон олон нийтийн соёлын боловсролын тогтвортой үйл ажиллагаа явуулах, музейд суурилсан үндэсний болон олон улсын арга хэмжээг зохион байгуулж түүх, соёлыг сурталчлах, өв соёлоо эрхэмлэсэн ёс суртахуунтай монгол хүнийг бий болгох” бодлогын хүрээнд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдэд зориулсан Нүүдлийн соёлын боловсролын зуслан байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд, ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл нараар ахлуулсан ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ, ИТХ-ын ажлын албаныхан 2023 оны 12 дугаар сарын 04-нд Чингис хаан Үндэсний музейн танхимуудаар зочилж, “Музейд суралцахуй” боловсролын цогц хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжилттэй танилцан санал бодлоо солилцов.