image
clock
2023-12-11
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ 2023 ОНЫ “ШИЛДЭГ ИНТЕРЬЕР ДИЗАЙН” НОМИНАЦИД ШАЛГАРАВ

Чингис хаан Үндэсний музейд 2023 оны 12 дугаар сарын 08-нд барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын дээд шагнал гардуулах “MONGOLIAN PROPERTY AWARDS-2023” дөрөв дэх удаагийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдаж, тус музей “Шилдэг түүх соёлын бүтээн байгуулалт”, “Шилдэг интерьер дизайн” номинацид шалгарлаа.

“MONGOLIAN PROPERTY AWARDS-2023” ёслолын онцлог нь Монголын барилга, үл хөдлөх салбарын шилдгүүдийг, хараат бус, бие даасан шүүгчдийн баг ил тод, шударгаар шалгаруулдагт оршино.