image
clock
2023-12-11
“ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ДИЖИТАЛ КОНТЕНТ ХӨГЖҮҮЛЭЛТ БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛОВ

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Чингис хаан Үндэсний музейд хэрэгжүүлэхээр судлаж буй “Чингис хаан Үндэсний музейн дижитал контент хөгжүүлэлт болон үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн ТЭЗҮ гаргах судалгааны баг БНСУ-аас ирж 2023 оны 12 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд Чингис хаан Үндэсний музей болон Соёлын яамны харьяа байгууллагууд дээр ажиллаж, холбогдох уулзалтуудыг амжилттай хийв.

Уг судалгааны баг урьдчилсан судалгааны үр дүнгийн тайлангийн хурлыг 12 дугаар сарын 8-ны өдөр музейн байранд хийж, Соёлын яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Цэнгүүн, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Сан хөмрөг хадгалалт, хамгаалалтын хэлтсийн дарга Т.Энхтунгалаг, КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Ким Жүнму, БНСУ-аас ирсэн судалгааны баг болон холбогдох албаны мэргэжилтнүүд оролцов.

Хурлаар хоёр байгууллага уг төслийг амжилттай хэрэгжих хүртэл хичээл зүтгэл гаргаж хамтран ажиллахаар тохиролцов.