image
clock
2023-12-19
ХҮНДЭТ ХАНДИВЛАГЧ НАРТ “БАТЛАМЖ” ГАРДУУЛАВ

Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Н.Батболд 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус музейн хүндэт хандивлагч, гар урлаач Т.Дунжаа, Ш.Амартүвшин, Л.Норжмаа нарт “Батламж” гардуулж хүндэтгэл үзүүлэв.  Эдгээр хүндэт хандивлагч нар “Монгол хаадын гоёл” нэртэй, 120х180 см хэмжээтэй хивсийг гар аргаар нэхэн урлаж Чингис хаан Үндэсний музейд бэлэглэн, музейн сан хөмрөгийг баяжуулахад үнэт хувь нэмэр оруулсан билээ.

“Монгол хаадын гоёл” үзмэр тус музейн VI давхрын Монголын эзэнт улс ба хант улсуудын танхимд дэглэгдээд байна.