image
clock
2024-01-19
Эрдэм шинжилгээний номын сангийн нээлт болов

Чингис хаан Үндэсний музейд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-ний 12:30 цагаас тус музейн Эрдэм шинжилгээний номын сангийн нээлт болов.

Нээлтэд Соёлын сайд Ч.Номин, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч, уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Андрью Вилсон нар хүрэлцэн ирсэн бөгөөд номын сангийн ном баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүндэт зочдод “Талархал” гардуулав.