image
clock
2024-01-19
“Хүннүгийн бэлгэт гөрөөс урлая” баримлын шавар урлалын хөтөлбөр

Монголчуудын өвөг дээдэс хүннүчүүдийн амьтны загварт урлалын нэгэн гайхамшигт дүрслэл бол бэлгэт гөрөөс хэмээн нэрийддэг ганц эвэрт домгийн амьтан юм. Энэхүү бэлгэт гөрөөсийг үзэгчид баримлын шаврыг хэвэнд цутгаж хийгээд түүнийгээ хүссэнээрээ будаж хөргөгчний соронзон наалт урлаж, авч явах боломжтой бүтээлч хөтөлбөр юм.

Үргэлжлэх хугацаа: 30 минут

Бүх насныханд зориулсан хөтөлбөр

Та бүхэн боловсролын хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 70212222 утсаар холбогдоорой.