image
clock
2024-01-08
“Буган чулуун хөшөө цутгаж хийх” баримлын хөтөлбөр

Монгол орны нутаг дэвсгэр, Байгаль нуур, Алтайн уулсын сав нутагт өргөн тархсан өвөрмөц нэгэн дурсгал бол буган чулуун хөшөө юм. Эдгээрээс хамгийн онцлог дүрслэл бүхий хүний нүүрний дүрстэй буган чулуун хөшөөг сонгон авч тусгайлан бэлтгэсэн хэвэнд гипсээр цутган урлах ба хүссэн өнгө загвараараа будан өөрийн гэсэн бүтээл болгон авч үлдэх маш сонирхолтой хөтөлбөр юм.

Үргэлжлэх хугацаа: 40 минут

ЕБС-ийн дунд ангийн сурагчдад (12-16 нас) зориулсан хөтөлбөр

Та бүхэн боловсролын хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 70212222 утсаар холбогдоорой.