image
clock
2024-01-19
“Монголын эзэнт улсын үеийн хаад язгууртны малгай хийж өмсөх” эсгий урлалын хөтөлбөр

Монголын эзэнт улсын үеийн хатдын богтаг малгай, хаад язгууртны харцага малгайн эсгүүрийг урьдчилан бэлтгэсэн. Үзэгчид уг эсгий бэлдэц дээр тулгуурлан углуурга ашиглах, утас сүвлэх аргаар өөрийн гараар малгай урлаж өмсөх бөгөөд хялбар, сонирхолтой байдлаар богино хугацаанд мэдлэг бүтээх хөтөлбөр юм.

Үргэлжлэх хугацаа: 60 минут

СӨБ, ЕБС-ийн сурагчид (5-16 нас), гэр бүлд зориулсан хөтөлбөр

Та бүхэн боловсролын хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 70212222 утсаар холбогдоорой.