image
clock
2024-01-18
“ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН СЭТГҮҮЛ” ӨГҮҮЛЭЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ

ЭРХЭМ СУДЛААЧ ТАНАА

 

Чингис хаан Үндэсний музейгээс эрхлэн хэвлүүлдэг “Чингис хаан Үндэсний музейн сэтгүүл” (Journal of the Chinggis Khaan National Museum) олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2024 оны шинэ дугаартаа өгүүлэл авч эхэллээ.

 

Эрдэм шинжилгээний шаардлага:

- Монголын эртний нүүдэлчдийн төрт улсуудын хаад язгууртны өв соёл, түүхийн судалгаа, үр дүн

- Монголын эзэнт гүрний үеийн хаад, язгууртны холбогдолт эдийн болон оюуны соёлын агуулга бүхий байх

- Монголын хаад, язгууртны түүхэнд холбогдох эх сурвалж, архивын баримт, мэдээлэл

- Сэдвийн хүрээнд шинэ, шинэлэг санал, дүгнэлтийг дэвшүүлсэн байх

- Эрдэм шинжилгээ, онол арга зүйн өндөр түвшинд бичигдсэн байх

Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтэц:

- Эрдэм шинжилгээний өгүүлэл нь гарчиг, товч агуулга, түлхүүр үг, үндсэн бичвэр, дүгнэлт, хавсралт, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй байна.

- Гарчиг нь өгүүллийн гол санааг агуулсан, товч тодорхой оновчтой байна.

- Түлхүүр үг нь өгүүллийн утгыг илэрхийлэх 6-8 үгэнд багтсан байна.

- Товч агуулга нь судалгааны ажлын гол утга санааг товч тодорхой, ойлгомжтой байдлаар өгүүлсэн байна.

- Өгүүллийн дээд хэмжээ 2 хэвлэлийн хуудас байна.

Техник шаардлага:

- Үсгийн фонд: Times new roman, үсгийн хэмжээ нь өгүүлэл 11, эшлэл, зүүлт 9 мөр хоорондын 1.15

- Догол мөр: 5 нэгж

- Эшлэл зүүлт: Harvard format citation https://www.mendeley.com/guides/harvard-citation-guide

- Гэрэл зураг: JPEG, TIFF (300 DPI-аас дээш) файлаар өгөх

 

Өгүүлэл хүлээн авах хугацаа: 2024.06.01

Өгүүлэл хүлээн авах цахим хаяг: batbaatar.b@chinggismuseum.gov.mn

Холбоо барих: 70212222

 

Сэтгүүлийн бүтэц

1. Эртний судлал Archaeology

2. Түүхийн судлал History

3. Намтар судлал Biography

4. Угсаатны судлал Ethnography

5. Соёл, урлаг судлал Culture and Art Studies

6. Музей судлал Museology

7. Музейн цуглуулгын судалгаа Museum Collection Studies

8. Сурвалж, архивын баримтын судалгаа Historical and Archival Source Studies

 

Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтэс