image
clock
2024-01-26
2024 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ХЭРЭГЖИХ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ СУРГАЛТ БОЛОВ

2024 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ХЭРЭГЖСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ СУРГАЛТ БОЛОВ

Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэс Чингис хаан Үндэсний музейтэй хамтран Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар сурталчлан таниулах сургалтыг 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газраас Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлтийг баталснаар тус хуулиуд 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болон мөрдөгдөж эхэлсэн.

Тус сургалтаар цагдаагийн хэлтсийн зохицуулагч, дэслэгч Г.Отгонбаяр дээрх хуулийн шинэчлэгдсэн заалт, эрх зүйн хэм хэмжээний талаар дэлгэрэнгүй тайлбар мэдээллийг ажилтан албан хаагчдад өгөв.