image
clock
2024-01-26
ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИД ХААД, ЯЗГУУРТНЫ ТҮҮХТЭЙГЭЭ ТАНИЛЦАВ

Чингис хаан Үндэсний музей, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран ажиллах санамж бичгийг 2023 онд байгуулан, харьяа цэргийн ангиудын хугацаат цэргийн албан хаагчдыг музей үзүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Энэ удаа Цэргийн гавьяаны одонт, Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид Чингис хаан Үндэсний музейг үзэж танилцан, “Монголчуудын наран, саран шүтээн” ил захидал урлах боловсролын хөтөлбөрт хамрагдлаа.