image
clock
2024-01-26
"МУЗЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АЮУЛГҮЙ БАЙДАЛ" СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Чингис хаан Үндэсний музейгээс нийт ажилтан албан хаагчдадаа зориулж "Музейн үйл ажиллагаа аюулгүй байдал" сэдвээр сургалт зохион байгуулав.

Сургалтыг тус музейн Бүртгэл мэдээллийн хэлтсийн дарга Ш.Эрдэнэцэцэг, Сан хөмрөг хадгалалт, хамгаалалтын хэлтсийн дарга Т.Энхтунгалаг нар явуулж, музейн үйл ажиллагаа, үзмэрийн аюулгүй байдал, хадгалалт хамгаалалтын талаар Монгол улсад мөрдөгдөж буй хууль, журам, эрх зүйн баримт бичиг, олон улсын стандартын тухай мэдээллийг танилцуулж, заавар, зөвлөгөө өгөв.