Чингис хаан Үндэсний музейгээс Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран зохион байгуулж буй олон нийтэд зориулсан эрдэмтдийн лекцийн 2024 оны эхний тов зарлагдлаа.
Энэ удаад ШУА-ийн Хүннүгийн салбарын эрхлэгч Лочингийн Ишцэрэн /Ph.D/ “Төмөр ба Монголчууд” сэдвээр 2024 оны хоёрдугаар сарын 02-ны 14:00 цагт тус музейн IV давхрын хурлын танхимд лекц уншина.
Олон нийтэд нээлттэй зохион байгуулагдах энэхүү лекцэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.