image
clock
2024-02-09
Чингис хаан Үндэсний музейд шагналын хур буулаа

Соёлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэн, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан, Чингис хаан Үндэсний музейн дараах удирдах ажилтан, албан хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар зарлиг, 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 13 дугаар зарлигаар төрийн одон, медалиар шагналаа.

АЛТАНГАДАС ОДОНГООР:

Бүртгэл мэдээллийн хэлтсийн дарга Шагдарын Эрдэнэцэцэг,

Боловсрол, олон нийтийн харилцаа, маркетингийн хэлтсийн дарга Дагвын Эрдмаа,

Үзэсгэлэн, үзүүллэг, зохион байгуулалтын хэлтсийн дарга Наранхүүгийн Хосбаяр,

Аюулгүй байдал, үйлчилгээний хэлтсийн дарга Бавуудоржийн Адъяахүү,

Үзэсгэлэн, үзүүллэг, зохион байгуулалтын хэлтсийн ахлах куратор Сэдбазарын Ганзүг,

Аюулгүй байдал, үйлчилгээний хэлтсийн ажилтан Юнгэрсүрэнгийн Шинэхүү нарыг,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

Санхүү аж ахуйн хэлтсийн дарга Бадарчийн Оюунцэцэг,

Бүртгэл мэдээллийн хэлтсийн ахлах бүртгэл мэдээллийн санч Саруул-Эрдэнийн Буянжаргал,

Аюулгүй байдал, үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан зохион байгуулагч Лхагважавын Ариунаа,

Аюулгүй байдал, үйлчилгээний хэлтсийн үйлчилгээ хариуцсан зохион байгуулагч Энэбишийн Шоовдор нарыг шагнав.  

Төрийн дээд одон, медаль хүртсэн ажиллагсдадаа баяр хүргэж, улам өндөр амжилт хүсэн ерөөе.