МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн Дүрслэх урлагийн тэнхимийн багш, “Монгол урлахуйн өв уламжлал” ТББ-ын тэргүүн О.Доржготовын хүрээ хийдийн сэдэвт монгол зургийн “Хоосон чанарыг тольдохуй” уран бүтээлийн үзэсгэлэн болон “Монгол уран зураг-Өв уламжлал”, “Хүрээ хийдийн сэдэвт монгол зураг” номын нээлт 2-р сарын 24-ний 15:30 цагт Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд болно. О.Доржготов 80 гаруй жилийн өмнө сүйдсэн хүрээ хийдүүдийн 21-ийг нь анхны төрх, хийц загвараар нь сэргээн, уламжлалт монгол зургийн аргаар зуржээ. Эдгээр бүтээлээ олон нийтэд толилуулах юм. Уг 21 хийдийг зурахдаа хийсэн судалгаа, зурсан аргаа дэлгэрэнгүй тайлбарлан, ном болгосон байна. Үзэсгэлэн 2-р сарын 24-нөөс 3-р сарын 9 хүртэл үргэлжилнэ.
“Хоосон чанарыг тольдохуй” үзэсгэлэнд тавих зураг:
1. Зүүн хүрээний Богдын шар орд
2. Сарьдагийн хийд (Төгсбаясгалант номын их хүрээ)
3. Балданбрайвун хийд
4. Гүнжийн сүм
5. Луу гүний хүрээ
6. Манзуширын хийд (Буяныг залбирагч сүм)
7. Цагаан сүм
8. Нархажидын сүм (Панделин)
9. Дамбадаржаалин хийд (Шажиныг бадруулагч хийд)
10. Намтар дуулах дацан
11. Дайчин вангийн хүрээ
12. Шадүвлин хийд
13. Дашчойнхор (Буян ерөөлт сүм)
14. Зуугийн хувилгаан ламын хийд
15. Зая гэгээний хүрээ
16. Дүвхан (Төвхөн) хийд
17. Хөгнө-Тарнын Өвгөн хийд
18. Эрдэнэ хамбын хийд
19. Сэцэн ханы хүрээ
20. Халхын сүм
21. Тариатын хүрээ