image
clock
2024-03-01
Чингис хаан Үндэсний музейн нээлттэй өдрүүд эхэллээ

Соёлын яамнаас орон даяар зохион байгуулж буй “Музейн нээлттэй өдрүүд”-ийн хүрээнд Чингис хаан Үндэсний музей өнөөдөр 09:00 цагт үүдээ нээхэд 50 үзэгч хэдийнэ ирсэн байлаа. Үзвэрийн танхимд үзэгчдийг хөтөч хүлээн авч, үзмэрүүдийг тайлбарлан таниулж байна. Манай музей 3-р сарын 1-7-ны өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд үзэгчдийг хүлээн авч, “Музей үзэх соёлыг хэвшүүлцгээе” уриан дор үнэ төлбөргүй үйлчилнэ.

Үзэгчид Чингис хаан Үндэсний музейн 1-р давхарт байрлах үзэсгэлэнгийн танхимд зураач О.Доржготовын “Хоосон чанарыг тольдохуй” үзэсгэлэнг үзэх боломжтой. Мөн “Монголчуудын наран, саран шүтээн”, “Гүюг хааны тамганы дардас” ил захидлын хөтөлбөр, “Буган чулуун хөшөө” хөлөгт тоглоом зэрэг боловсролын хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдаж байна.   

Өнөө жил Чингис хаан Үндэсний музей 7 хоног иргэдэд үнэгүй үйлчлэх тул үзэгч та бүхэн тухтай үйлчлүүлээрэй. Музей үзэхдээ баримтлах соёл, анхаарах болон мэдүүштэй зүйлсийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас авна уу!

·        Цахим хуудас: chinggismuseum.com

·        Фэйсбүүк хуудас: Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum

Үзэгч Та бүхэн музей үзэх соёлоо баримтлан, боловсон үйлчлүүлээрэй.

МУЗЕЙ ҮЗЭХ СОЁЛЫГ ХЭВШҮҮЛЦГЭЭЕ!