image
clock
2024-03-02
Өнөөдөр 3703 үзэгч үйлчлүүлсний 1467 нь хүүхэд байлаа

Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан, үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг Соёлын яамнаас 3-р сарын эхний 7 хоногт зохион байгуулж байна. Чингис хаан Үндэсний музейгээр өнөөдөр буюу “Музейн нээлттэй өдрүүд”-ийн 2 дахь өдөр 1621 том хүн, 1467 хүүхэд, 271 оюутан, 320 ахмад настан, тусгай хэрэгцээт иргэн 24, нийт 3703 иргэн үйлчлүүлэв. 148 гэр бүл Чингис хаан Үндэсний музейг зорин ирлээ.  

“Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрт 453 үзэгч хамрагдаж, “Монголчуудын наран, саран шүтээн”, “Гүюг хааны тамганы дардас” ил захидал урлан, “Буган чулуун хөшөө” хөлөгт тоглоомоор тоглолоо. Үзэгчид Чингис хаан Үндэсний музейн 1-р давхарт гарч буй, зураач О.Доржготовын “Хоосон чанарыг тольдохуй” үзэсгэлэнг үзлээ.

МУЗЕЙ ҮЗЭХ СОЁЛЫГ ХЭВШҮҮЛЦГЭЭЕ!