image
clock
2024-03-03
Музей дотор хүүхэд төөрч байгааг эцэг эхчүүд анхаарна уу!

“Музейн нээлттэй өдрүүд”-ээр Чингис хаан Үндэсний музейгээр үйлчлүүлэх үзэгчдийн урт дараалал гадна, доторгүй үүсэж, хүүхдүүд гадаа даарах, томчуудтай шахцалдах, дайруулах, ядрах, өлсөх, цангах, ханиад томуу тусах, музей дотор төөрөх эрсдэл үүсэж байна. Чингис хаан Үндэсний музейг:

- 3-р сарын 1-нд 2008 хүн үзсэний 605 нь буюу 30% нь хүүхэд,

- 3-р сарын 2-нд 3703 хүн үнэгүй үйлчлүүлсний 1467 нь буюу 40% нь цэцэрлэг, сургуулийн насныхан,

- 3-р сарын 3-нд 5118 үзэгч ирсний 2207 нь буюу 43% нь хүүхэд байв.

Өнөөдрийн нийт үйлчлүүлэгчийн 1998 нь том хүн, 448 нь ахмад настан, 431 нь оюутан, тусгай хэрэгцээт иргэн 34 байв. Үүн дунд 305 гэр бүл байсан нь онцлог. "Музейд суралцахуй" боловсролын хөтөлбөрт 911 хүүхэд хамрагдлаа.

Өнөөдөр 1 хүүхэд музей дотор төөрснийг эцэг эхчүүдэд сануулъя. Томчууд музей үзэхдээ хүүхдээ хараа хяналтаасаа алдах явдал гарч байна. Чингис хаан Үндэсний музейн 3-8-р давхарт үзүүллэгийн танхим байрладаг. Давхар хооронд урсдаг шатаар зорчих, үзүүллэгийн танхимд үзмэр үзэхдээ хүүхдэдээ хараа хяналт тавьж, хөтөлж явахыг сануулъя!

МУЗЕЙ ҮЗЭХ СОЁЛЫГ ХЭВШҮҮЛЦГЭЭЕ!