image
clock
2024-03-04
Чингис хаан Үндэсний музейг өнөөдөр 2077 хүн үнэгүй үзлээ

“Музейн нээлттэй өдрүүд”-ийн 4 дэх өдөр буюу 3-р сарын 4-нд Чингис хаан Үндэсний музейгээр 2077 хүн үнэгүй үйлчлүүллээ. Эдгээрийг ангилбал 873 том хүн, 544 хүүхэд, 429 ахмад настан, 205 оюутан, тусгай хэрэгцээт иргэн 26 байв. Үзэгчдийн дунд 38 гэр бүл байлаа. "Музейд суралцахуй" боловсролын хөтөлбөрт 774 хүн хамрагдлаа.

Чингис хаан Үндэсний музейг:

🔸3-р сарын 1-нд үйлчлүүлсэн 2008 хүний 605 нь буюу 30% нь хүүхэд,

🔸3-р сарын 2-нд үйлчлүүлсэн 3703 хүний 1467 нь буюу 40% нь хүүхэд, 

🔸3-р сарын 3-нд үйлчлүүлсэн 5118 үзэгчийн 2207 нь буюу 43% нь хүүхэд,

🔸3-р сарын 4-нд үйлчлүүлсэн 2077 хүний 544 нь буюу 26% нь хүүхэд байна.

 МУЗЕЙ ҮЗЭХ СОЁЛЫГ ХЭВШҮҮЛЦГЭЭЕ!