image
clock
2024-03-04
“Монгол зурагт хүрээ, хийдийг дүрслэх нь” лекц боллоо

МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн Дүрслэх урлагийн тэнхимийн багш, “Монгол урлахуйн өв уламжлал” ТББ-ын тэргүүн О.Доржготов өнөөдөр олон нийтэд зориулан, “Монгол зурагт хүрээ, хийдийг дүрслэх нь” лекц уншлаа. Чингис хаан Үндэсний музейд болсон уг лекцээр зураач О.Доржготов Буддын шашны хүрээ, хийдийг монгол зургийн аргаар зурахад анхаарах зүйл, онцлогийн талаар танилцуулав. Монгол нутаг дахь Буддын шашны хүрээ, хийдийн барилгад төвөд хийц зонхилж байгаа аж. Энэ нь Буддын шашин Төвөдөөр дамжин, Монголд орж ирсэнтэй холбоотой юм. Үүнийг дагалдан, хятад маягийн хийц хүрээ хийдийн барилгад нэвтэрчээ.

Харин Өндөр гэгээн Занабазар хүрээ хийдийн барилгад монгол хийц бий болгож, нэвтрүүлсэн байна. Тухайлбал, Богд хааны Шар ордон дахь Батцагаан хийдийг монгол уран барилгын аргаар барьсан байжээ. Үүнийг зураач О.Доржготов сурвалжлан илрүүлж, тухайн үед байсан янзаар нь зурсан байна.