Монгол Улсад орчин цагийн музей бий болсны 100 жилийн ойг тохиолдуулан, Соёлын сайдын тушаалаар өнөө жил төрийн болон орон нутгийн бүх музей 3-р сарын эхний 7 хоногт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.
“Музейн нээлттэй өдрүүд”-ийн 5 дахь өдөр буюу 3-р сарын 5-нд Чингис хаан Үндэсний музей 2041 хүнд үнэгүй үйлчиллээ. Эдгээрийг ангилбал 892 том хүн, 597 хүүхэд, 302 ахмад настан, 231 оюутан, тусгай хэрэгцээт иргэн 19 байв. Үзэгчдийн дунд 29 гэр бүл байлаа. "Музейд суралцахуй" боловсролын хөтөлбөрт 832 хүн хамрагдлаа.
Чингис хаан Үндэсний музейгээр:
🔸III/1-нд үйлчлүүлсэн 2008 хүний 605 нь буюу 30% нь,
🔸III/2-нд үйлчлүүлсэн 3703 хүний 1467 нь буюу 40% нь,
🔸III/ 3-нд үйлчлүүлсэн 5118 үзэгчийн 2207 нь буюу 43% нь,
🔸 III/ 4-нд үйлчлүүлсэн 2077 хүний 544 нь буюу 26% нь,
🔸 III/5-нд үйлчлүүлсэн 2041 хүний 597 нь буюу 29% нь хүүхэд байв.
МУЗЕЙ ҮЗЭХ СОЁЛЫГ ХЭВШҮҮЛЦГЭЭЕ!