image
clock
2024-03-07
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ӨНӨӨДӨР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ӨНӨӨДӨР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Номын сангийн үйл ажиллагаатай 150 гаруй хүн танилцсанаас 62% нь их дээд сургуулийн оюутан залуус байсан ба Чингис хаан Үндэсний музейгээс эрхлэн гаргасан эрдэм шинжилгээ, судалгааны ном бүтээл, сэтгүүл, товхимлыг мөн үзэж сонирхов.


Чингис хаан Үндэсний музейн 4-р давхарт байрлах Эрдэм шинжилгээний номын сан түүх, археологи, угсаатан, монгол судлал, хэл шинжлэл, соёл судлал, музей судлалын чиглэлээр төрөлжсөн 7000 гаруй гадаад, дотоодын ховор судалгааны ном бүтээл, эрдэм шинжилгээний сэтгүүлээс бүрдсэн номын фондтой, хоёр номын санчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.