МОНГОЛ ОРОН ДАЯАР 2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 1-7-НЫ ХООРОНД ӨРНӨСӨН МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮДЭД ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ НЬ НИЙТ 20034 ҮЗЭГЧДЭД ХҮРЧ ҮЙЛЧЛЭВ.
“Музейн нээлттэй өдрүүд”-ээр Чингис хаан Үндэсний музейд 8074 том хүн, 7328 хүүхэд, 2439 ахмад настан, 218 тусгай хэрэгцээт иргэн, 1975 оюутан үйлчлүүлэв. "Музейд суралцахуй" боловсролын хөтөлбөрт нийт 5006 хүн хамрагдсан байна. Нийт үзэгчдийн 40 гаруй хувь нь хүүхдүүд байлаа.
Музейн хамгаалалтад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал хангах тасгийн 98 албан хаагч нийт 7 өдөр үүрэг гүйцэтгэж, хамтран ажиллав.
Эдгээр өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейн нийт албан хаагчид нягт зохион байгуулалтад орж, тусгай хуваарийн дагуу өндөр ачаалалтай ажиллахдаа хүн төвтэй, тэгш хүртээмжтэй байж, музейн үзүүллэгийн танхим дахь ачааллыг тэнцвэржүүлэн, үзмэрийн хадгалалт хамгаалалтын горимыг баримталж, чийг дулааныг тохируулж, үзэгчдийг төрөл бүрийн соёл, боловсролын арга хэмжээнд хамруулан, цэгцтэй, дэг журамтай, соёлтой үйлчлүүлэхэд санаа тавьж ажиллав.
ТҮҮХ, СОЁЛЫН ӨВӨӨ ДЭЭДЛЭН, СОЁЛТОЙ ҮЙЛЧЛҮҮЛСЭН ЭРХЭМ ҮЗЭГЧДЭДЭЭ БАЯРЛАЛАА