image
clock
2024-04-11
Чингис хаан Үндэсний музей “Хотоо угаая”аянд нэгдлээ

Чингис хаан Үндэсний музейгээс өнөөдөр хаврын их цэвэрлэгээ зохион байгууллаа.

Тус музейн гадна тал болон ойр орчмын зам, талбайг угааж цэвэрлэн, тоос шорооноос нь салгав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “Хаврын их цэвэрлэгээ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэхүү цэвэрлэгээг хийсэн юм. 

“Хотоо угаая” уриатай энэ аяныг нийслэлийн ЗДТГ-аас 4 дүгээр сарын 6-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.