Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун Чехийн Үндэсний музейн дэд захирал Петр Бруха тэргүүтэй төлөөлөгчдийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны музей хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцаж, харилцан санал солилцов.
Мөн энэ үеэр төлөөлөгчид Чингис хаан Үндэсний музейн танхимуудаар зочлохын зэрэгцээ боловсролын хөтөлбөрүүд болон сан хөмрөгийн үйл ажиллагаатай танилцсан юм.