image
clock
2024-04-19
БОЛЗОШГҮЙ ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Чингис хаан Үндэсний музей нь байгуулагдсан цагаасаа хойш гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлаа хангах хүрээнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ажилласаар ирсэн.

Энэ хүрээнд “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдэвт сургалтыг өнөөдөр (2024.04.19) зохион байгуулж, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийг хэрхэн ашиглах талаар мэдлэг ойголтыг нийт ажилтан, албан хаагчдад олголоо.

Тус музей нь Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран энэ жилийн гамшгийн нарийвчилсан төлөвлөгөөгөө шинэчилсэн бөгөөд, галын шуурхай ажлын төлөвлөгөөгөө батлуулаад байна.