image
clock
2024-04-22
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН-Ы ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАРЫН ТУХАЙД ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛНА


Чингис хаан Үндэсний музейгээс Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран зохион байгуулж буй олон нийтэд зориулсан эрдэмтдийн лекц үргэлжилж байна.

Энэ удаад Монгол Улсын Их сургуулийн доктор Энхтөрийн Мөнх-Учрал Монголын нууц товчоон-ы дэлгэрэнгүй тайлбарын тухайд сэдвээр 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 14:30 цагт тус музейн IV давхрын хурлын танхимд лекц уншина.

Олон нийтэд нээлттэй зохион байгуулагдах энэхүү лекцэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.