image
clock
2024-04-22
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ДАРГА Н.ШАКИЕВ ЗОЧИЛНО

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев 2024 оны 04 дүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд зочид төлөөлөгчид 04 дүгээр сарын 24-ний өдөр Чингис хаан Үндэсний музейгээр зочилж, Монгол-Киргизийн хамтарсан “Нүүдлийн соёл иргэншлийн дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэнтэй танилцаж, “Киргизүүд болон Чингис хаан, түүний үр хойчсын түүхэн холбоо” эрдэм шинжилгээний бага хуралд оролцоно.

Эрдэм шинжилгээний бага хурлыг Монголын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нээж үг хэлэх бөгөөд, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Н.Шакиев мэндчилгээ дэвшүүлж, Чингис хаан Үндэсний музейн “Хаан Найрал” чуулгын уран бүтээлчид зочид, төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлнэ.

Уг арга хэмжээг Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Түүх угаастны, зүйн хүрээлэн, Киргиз Улсын ШУА-ийн Б.Жамгерчиновын нэрэмжит Түүх, археологи, угсаатан судлалын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа юм.