image
clock
2024-04-23
“МОНГОЛЫН МУЗЕЙ 100 ЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ БАТЛАГДЛАА

Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойг 2024 онд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ хүрээнд Соёлын яамнаас нэгдсэн олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Эл тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан “Монголын музей 100 жил” эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 20-ны өдөр зохион байгуулж, орчин цагийн музейн түүх, хөгжлийн талаар хэлэлцэнэ.

Хуралд оролцох мэдүүлгийг 05 дугаар сарын 06-ны дотор Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн batbold.n@chinggismuseum.gov.mn цахим хаягаар хүлээн авах бөгөөд, мэдүүлэгт овог нэр, эрдмийн зэрэг, цол ажлын газар, цахим шуудан, утасны дугаар, илтгэлийн сэдэв зэрэг мэдээллийг заавал оруулна.

Хурлын үндсэн чиглэл:

- Монголын музейн түүх

- Музейн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлын өнөөгийн байдал, шаардлага

- Музейн боловсон хүчний нөхцөл байдал, тогтвортой хөгжлийн бодлого

- Музейн хамтын ажиллагаа, гадаад харилцааны асуудал

- Музейн боловсрол, олон нийтийн харилцаа, маркетингийн чадамж, цаашдын зорилт

- Музейн үзмэр баяжуулалт, сан хөмрөгийн өнөөгийн байдал, стандарт нөхцөл гэсэн сэдвийн хүрээнд илтгэлийг хүлээн авна.

Эрдэм шинжилгээний хуралд тавигдах шаардлага:

- Эрдэм шинжилгээний өгүүлэл нь гарчиг, товч агуулга, түлхүүр үг, үндсэн

бичвэр,дүгнэлт, хавсралт, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй байна.

- Гарчиг нь өгүүллийн гол санааг агуулсан, товч тодорхой оновчтой байна.

- Түлхүүр үг нь өгүүллийн утгыг илэрхийлэх 6-8 үгэнд багтсан байна.

- Товч агуулга нь судалгааны ажлын гол утга санааг товч тодорхой, ойлгомжтой байдлаар өгүүлсэн байна.

- Өгүүллийн дээд хэмжээ 2 хэвлэлийн хуудас байна.


Техникийн шаардлага:

- Үсгийн фонд: Times new roman, үсгийн хэмжээ нь өгүүлэл 11, эшлэл, зүүлт 9 мөр хоорондын 1.15

- Догол мөр: 5 нэгж

- Эшлэл зүүлт: Harvard format citation https://www.mendeley.com/guides/harvard-citation-guide

- Гэрэл зураг: JPEG, TIFF (300 DPI-аас дээш) файлаар өгөх


Мэдүүлэг авах хуудас:

- Овог нэр

- Ажлын газар

- Албан тушаал

- Эрдмийн зэрэг, цол

- Цахим шуудан

- Утасны дугаар

- Илтгэлийн сэдэв (Монгол, англи хэлээр)

- Түлхүүр үг 5-7 (Монгол, англи хэлээр

- Илтгэлийн хураангуй (400-500 үгтэй, монгол англи хэлээр, word болон PDF хэлбэрээр)

Илтгэлийн сэдэвт орсон талаарх мэдээллийг 05 дугаар сарын 10-ны дотор илтгэгчдэд хариу хүргүүлэх бөгөөд, 91100722 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.