Ажлын байр нь ажиллагчдын бие махбодын, оюуны, эдийн засгийн хийгээд нийгмийн сайн сайхан байдалд нөлөөлдөг учраас ДЭМБ-аас XXI зуунд эрүүл мэндийг дэмжих тэргүүлэгч орчин байх болно гэж үзэж буй.
Чингис хаан Үндэсний музейн Аюулгүй байдал, үйлчилгээний хэлтсээс Нийслэлийн Иргэдийн хэрэглээний боловсролын төвтэй хамтарч ажилчдынхаа эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийг дэмжих хүрээнд “Ажлын байран дахь эрүүл зөв хооллолт, амьдралын зөв дадал зуршил, хамт олны дотоод харилцаа, уур амьсгал” сэдэвт сургалтыг (2024.05.02) нийт ажилтан, албан хаагчдын дунд зохион байгууллаа.
Сургалтыг Нийслэлийн Иргэдийн хэрэглээний боловсролын төвийн сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Доржханд удирдан явуулж, хоол зүй, сэтгэл зүй, нойр, дасгал, дархлаа, эрдэсийн заавар зөвлөмжийг өгсөн, хамт олны харилцаа, уур амьсгалын талаар яриа өрнүүлсэн, мэдлэг мэдээлэл түгээсэн үр дүнтэй сургалт боллоо.
Эрүүл, аюулгүй ажлын байр нь ажил дээрээ дасгал хөдөлгөөн хийх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, эрүүл, зөв хооллох, спортоор хичээллэх, цэвэр, аюулгүй, архи, тамхигүй орчин бүрдүүлэх зэрэг нь хамгийн энгийн, үр дүнтэй арга юм.