Олон улсын музейн зөвлөл (ICOM)-ийн Монголын Үндэсний хороо 2003 онд анх байгуулагдсан.
Өнгөрсөн онд (ICOM) Удирдах зөвлөлийн хурлаа хийж гишүүдээ шинэчлэн Чингис хаан Үндэсний музейтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, “Олон улсын музейн өдөр”-ийг тус музейд тэмдэглэн өнгөрүүлж хэлэлцүүлэг өрнүүлсэн.
(ICOM) Монголын Үндэсний хорооны Удирдах зөвлөлийн тэргүүн Д.Бумаа, Дэд тэргүүн, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн нар (2024.05.01) өнгөрсөн жилийн хугацаанд хийсэн ажлын тайлан, гишүүнчлэл, ОУМЗ-ийн ажилд оролцсон байдал, гадаад хамтын ажиллагаа болон нийгэмд чиглэсэн хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар бүх гишүүддээ тайлангаа тавилаа.
ОУМЗ нь одоогийн байдлаар 83 гишүүтэй бөгөөд нийт 13 музей, Соёлын яам, Түүх, архелогийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, СУИС зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг.
Дашрамд сонирхуулахад, Олон улсын музейн зөвлөл (ICOM) нь анх Франц улсын Парис хотод 1946 онд байгуулагдаж 138 орны 45493 гишүүд, 118 үндэсний хороо, 32 олон улсын хороотой үйл ажиллагаагаа явуулдаг байна.