image
clock
2024-05-14
”МОНГОЛЫН МУЗЕЙН 100 ЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей, Соёл, урлаг судлалын хүрээлэн хамтран “Монголын музей 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 05 дугаар сарын 20-ны өдөр Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимын 7 давхарт зохион байгуулна.

Энэхүү хурал нь Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг бөгөөд, хурлаар орчин цагийн музейн түүх судлал, музейн цуглуулга, түүний хадгалалт хамгаалалтын асуудлаар салбар хуралдаануудыг зохион байгуулж, музейн хөгжлийн талаар мэргэжлийнхэн нэгэн дор цуглаж хэлэлцэх юм.

Нэгдсэн хуралдаанд Соёлын сайд Ч. Номин мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Монгол Улсын музей 100 жилд- Өв соёл, соён гэгээрэл” үндсэн илтгэлийг хэлэлцүүлнэ. Монголын музей 100 жил эрдэм шинжилгээний хуралд нийт 30 илтгэгч илтгэлээ хэлэлцүүлнэ. (Хөтөлбөрийг хавсаргав)