image
clock
2024-05-22
КАРАВАЖЖОГИЙН СҮҮДЭР киног Италийн элчин сайдын яамтай хамтран олон нийтэд ГАНЦХАН УДАА толилуулах гэж байна.

Найруулагч: Мишэль Пласидо

Киноны нээлт: 2022 оны 10 сарын 18


Караважжо нэрээр алдаршсан Микеланжэло Мэризи нь сэргэн мандлын үеийн алдартай зураач бөгөөд шашны сэдвүүдийг уран зурагт дүрсэлж, сүмийн сургаалыг эсэргүүцдэг нэгэн. Ромын V-р Ширээт лам Пауль Караважжог биеэ үнэлэгч, хулгайч, тэнүүлчдийг уран зургууддаа дүрсэлдэг болохыг мэдээд Ватиканы нууц албанд зураачийг мөрдөн шалгахыг тушаажээ. Мөрдөн байцаалтын дүнгээр Караважжо өрсөлдөгчөө хөнөөсөн хэргээр цаазаар авах ялд унаж, өршөөл эрсэн хүсэлт нь биелэх эсэх, "Сүүдэр" гэгддэг ахлах мөрдөн байцаагч Караважжогийн зөрчилдөөнтэй муу муухай, сайн чанаруудыг илчилдэг.

Найруулагч: Мишэль Пласидо

Киноны нээлт: 2022 оны 10 сарын 18

Төрөл: Түүхэн драм

Үргэлжлэх хугацаа: 120 минут

Огноо: 2024.05.22 Лхагва, 17:00 цагт

Хаана: Чингис хаан Үндэсний музейн 7-р давхарт

Тасалбар: ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

Чингис хаан Үндэсний музейн 9-р давхрын түр үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн МАГДАЛЭНИЙ НАМИНЧЛАЛ тусгай үзэсгэлэнгийн хүрээнд, Италийн нэрт зураач Микеланжэло Мэризи да Караважжогийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн, 2022 онд дэлхийд нээлтээ хийсэн онц сонирхолтой КАРАВАЖЖОГИЙН СҮҮДЭР киног Италийн элчин сайдын яамтай хамтран олон нийтэд ГАНЦХАН УДАА толилуулах гэж байна. Та бүхэн хүрэлцэн ирж таалан болгооно уу.