Чингис хаан Үндэсний музей Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яамтай хамтарч, найруулагч Мишэль Пласидогийн “Караважжогийн сүүдэр” (түүхэн драм) уран сайхны киног албан ёсны эрхтэйгээр 2024 оны 05 сарын 22-ны 17:00 цагт олон нийтэд зориулан ганцхан удаа үнэ төлбөргүй толилуулах гэж байна.
КАРАВАЖЖОГИЙН СҮҮДЭР
Караважжо нэрээр алдаршсан Микеланжэло Мэризи нь сэргэн мандлын үеийн алдартай зураач бөгөөд, тухайн үедээ шашны сэдвүүдийг уран зурагт дүрсэлж, сүмийн сургаалыг эсэргүүцдэг нэгэн байжээ. Караважжо уран зургуудаараа дамжуулан биеэ үнэлэгч, хулгайч, тэнүүлчдийг дүрсэлдэг байсныг Ромын V-р Ширээт лам Пауль мэдээд, Ватиканы нууц албанд зураачийг мөрдөн шалгахыг тушаажээ. Мөрдөн байцаалтын дүнгээр Караважжо өрсөлдөгчөө хөнөөсөн хэргээр цаазаар авах ялд унаж, өршөөл эрсэн хүсэлт нь биелэх эсэх, "Сүүдэр" гэгддэг ахлах мөрдөн байцаагч Караважжогийн зөрчилдөөнтэй муу муухай, сайн чанаруудыг илчилдэг.