image
clock
2024-05-28
"ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖИЙН ХАДНЫ БИЧЭЭС” УРАН БИЧЛЭГИЙН ҮЗЭСГЭЛЭН, УЛСЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Нэг. Зорилго

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Үндэсний бичиг соёлын жил болгон зарлаж, Чингис хааны угсааны Цогт хун тайжийн дурсгалт газар болох Дуутын хадны бичээсний 400 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолын дагуу ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Халхын Цогт Хунтайжийн хадны бичээс”-т Дуутын хадны дурсгалт газар монгол бичгийн уран бичлэгийн улсын уралдаан, үзэсгэлэнгийн уралдааны үйл ажиллагааг зохион байгуулж олон нийтэд үндэсний бичгийн өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд оршино. Цаашид уг арга хэмжээг тогтвортой эвент болгон зохион байгуулж, тус бүс нутагт шилдэг бүтээлд тулгуурласан Монгол уран бичгийн музей байгуулах.

Хоёр. Хугацаа: 2024.08.15

Гурав. Уралдааны хамрах хүрээ: Бүх насныхан

Дөрөв. Үзэсгэлэн: Уран бичлэгийн уралдаанд шалгарсан бүтээлүүд

Тав. Бүртгэл хийх: Уралдаанд оролцогчдын мэдүүлгийг 2024 оны 08 сарын 01-ний өдрийг дуустал Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн batbold.n@chinggismuseum.gov.mn цахим хаягаар хүлээн авна. Мэдүүлэгт оролцогчийн овог нэр, холбоо барих дугаар, уралдаанд оролцох төрөл зэргийг тодорхой бичиж ирүүлнэ.

Бүтээл хүлээн авах газар: Чингис хаан Үндэсний музей, 209 тоот

Зургаа. Шалгаруулалт хийх журам

Үзэсгэлэн болон уралдаанд оролцож буй бүтээл нь “Дуутын хадны 400” жилийн ойн сэдэвтэй холбоотой байна. Бүтээл нь өөрийн зохиомж, сэтгэлгээ, бийрийн онцлогийг гарган бичнэ. Шүүгчид оролцогчдын бичгийн чадвар, зохиомж, сэтгэлгээг гол шалгуур болгоно.


Долоо. Шагнал урамшуулал /гурван насны ангиллаар/

Уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн шагнал /бүтээлээр/

I байр Өргөмжлөл, ном бүтээлийн дээж 800.000

II байр Өргөмжлөл, ном бүтээлийн дээж 600.000

III байр Өргөмжлөл,ном бүтээлийн дээж 400.000

Тусгай байр Өргөмжлөл,ном бүтээлийн дээж 200.000

Ерөнхий боловсролын сурагчдын ангилал /бүтээлээр/

I байр Өргөмжлөл, ном бүтээлийн дээж 500.000

II байр Өргөмжлөл, ном бүтээлийн дээж 400.000

III байр Өргөмжлөл,ном бүтээлийн дээж 300.000

Тусгай байр Өргөмжлөл, ном бүтээлийн дээж 200.000


Ерөнхий зохион байгуулагч: Чингис хаан Үндэсний музей

Хамтран зохион байгуулагч: “Хөх бичиг” бичиг соёлын академи, Төв аймгийн соёл урлагийн газар

Байршил: Төв аймаг Дэлгэрхаан сум Дуутын хад

Холбоо барих утас: 91100722, 90071144