image
clock
2024-06-04
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ А.Г.ЛУКАШЕНКО ЗОЧЛОВ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж буй.  

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч А.Г.Лукашенко болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан Үндэсний музейн захирал академич С.Чулуун болон албаны хүмүүс угтан авч, музейн танхимуудаар зочлуулан үйл ажиллагаагаа танилцууллаа.  

 Чингис хаан Үндэсний музейд зочлох үеэрээ Ерөнхийлөгч А.Г.Лукашенко хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ үлдээн гарын үсэг зурсан юм.