Бүгд Найрамдах Беларусь Улсын Шинжлэх Ухааны Үндэсний Академийн эрдэмтэн, Нарийн бичгийн дарга Гурский Василий Леонидовичыг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун (2024.06.04) хүлээн авч уулзаж, музейн үзүүллэгийн танхимуудаараа зочлуулан дэлгэрэнгүй тайлбар, мэдээллийг өглөө.
Ташрамд мэдээлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНУБ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад энэ өдрүүдэд төрийн айлчлал хийж, хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр талууд БШУ-ны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Хоёр улсын ШУА хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа бөгөөд, Беларусийн эрдэмтэд археологийн малтлага, хээрийн судалгааны ажилд оролцох боллоо.