image
clock
2024-06-07
ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙН АЖИЛТНУУДАД ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ӨГЛӨӨ

Чингис хаан Үндэсний музейгээс орон нутгийн музейн үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтран ажилласаар ирсэн. Энэ удаад Төв аймгийн музейн ажилтан, албан хаагчдад зориулан чадавхжуулах сургалтыг музейгээс (2024.06.07) зохион байгуулав.

Орон нутгийн музейн ажилтнуудад зориулсан сургалтаар музейн Сан хөмрөг, хадгалалт, хамгаалалтын хэлтсийн ахлах сан хөмрөгч Б.Эрдэнэцэцэг “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын үйл ажиллагаа горим стандарт”-ын асуудлаар мэдээлэл өглөө.

Сургалтаар соёлын өв болох олдвор, эд өлгийн зүйлийг агуулахад хадгалах биш шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хадгалан хамгаалах аюулгүй орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага буйг онцлоод, Чингис хаан Үндэсний музейн сан хөмрөгийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Мөн музейн боловсролын ажилтан Б.Цогзолмаа боловсролын хөтөлбөрийн үйл ажиллагаагаа танилцуулсан бөгөөд, сургалтад нийт 15 ажилтан хамрагдаж, музейн туршлага судалсан үр дүнтэй сургалт боллоо.