image
clock
2024-06-14
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ НОМЫН САН

НОМЫН САНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээ судалгааны номын сан нь монголын хаад язгууртанд холбогдох эрдэм шинжилгээний судалгаа явуулахад шаардлагатай бүтээлээр уншигчдын эрэлт хэрэгцээг бүрэн хангахуйц сан хөмрөгтэй, уншигч судлаачдад судалгаа шинжилгээний ажил явуулахад таатай орчин бий болгоход чиглэсэн үйлчилгээ, орчин үеийн техник технологи бүхий мэдээлэл, судалгааны төв байх зорилготой.

Эрдэм шинжилгээний номын сан нь түүх, археологи, угсаатан зүй, монгол судлал, хэл шинжлэл, музей судлалын чиглэлээр төрөлжсөн 7000 ширхэг номын цуглуулгатай бөгөөд Дьюигийн аравтын ангиллаар ангилсан, цахим каталогтой, олон улсын стандарт хайлтын “МонКоха” системтэй холбогдож номын мэдээллүүдийг хайлтын системд оруулаад байна.

Эрдэм шинжилгээний номын сан нь эрдэмтэн судлаачдад эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулахад тав тухтай орчин бүхий 160.7 м2 талбайтай 8 хүн сууж үйлчлүүлэх уншлагын танхимтай, 209.6 м2 талбайтай номын фонд, 2 номын санчтайгаар үйл ажиллагаа явуулдаг.


Номын сангийн цагийн хуваарь:

ДАВАА-БААСАН 08:30-17:30 /12:30-13:30 цайны цаг/

МЯГМАР ДОТООД АЖИЛТАЙ

БЯМБА-НЯМ АМАРНА


ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙГЭЭС ЭХЛЭН ГАРГАСАН НОМЫН ТАНИЛЦУУЛГА-1

Монголчуудын дурсамж: Чингис хаан”

Ерөнхий редактор: Хосбаяр, Н 

УБ. 2021. 216 хуудас


“Талын язгууртны өв соёл цуврал-1”

Ботийн редактор: Батболд, На

УБ. 2022. 248 хуудас


“Хубилай хааны зуны нийслэл Шанду” “Талын язгууртны өв соёл цуврал-2”

Вэй Жянь

УБ. 2023. 1009 хуудас


“Чингис хааны угсааны халхын ноёд язгууртнууд” "Талын язгууртны өв соёл цуврал-3”

Хатанбаатар, Н., 

Эрхэлсэн. Чулуун.С

УБ. 2023. 232 хуудас


“Оорцог уулын түүх, соёлын дурсгалууд” “Талын язгууртны өв соёл цуврал-4”

Ботийн редактор: Батболд, На

УБ. 2023. 191 хуудас


“Диосеги Вилмошийн Монголын тухай гэрэл зургууд (1960): үзэсгэлэнгийн каталог”

Редактор. Батболд, На

УБ. 2023. 87 хуудас


“Хадан гэрийн эзэн: үзэсгэлэнгийн каталог”

Ерөнхий редактор: Чулуун, С

УБ. 2023. 128 хуудас


Монгол Улсын Шинжлэх ухааны байгууллагын түүх (1921-1940)”

Батдорж,Ч

Редактор: Чулуун, С

УБ. 2023. 259 хуудас


“Гэрэл зураг Монголын түүхийг судлах эх сурвалж болох нь”

Эрхэлсэн: Чулуун, С

УБ. 2023. 204 хуудас


Tom. I, Fasc. I-XII “Чингис хаан музейн сэтгүүл”

УБ. 2021. 200 хуудас


Tom. II, Fasc. I-XIII “Чингис хаан музейн сэтгүүл” 

УБ. 2022. 272 хуудас


Tom. III, Fasc. I-IX “Чингис хаан музейн сэтгүүл” 

УБ. 2023. 208 хуудас