Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг нийт монголын ард түмэндээ дэвшүүлье!
Монголчуудын үндэсний эв нэгдлийн үнэт зүйлсийг шингээсэн олон зууныг өртөөлж өвлөгдөн ирсэн нүүдэлчин түмний агуу их түүх, аж байдал, өв соёл, ёс заншлаа эрхэмлэн дээдэлж тусгаар тогтнолын нэгэн дархлаа болсон Чингис хаан ба түүний угсаа залгамжлагч их хаадын түүхэн өв дурсгалуудыг багтаасан “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг үзэж, монголын түүхийн эд өлгийн зүйлстэй танилцахыг урьж байна.
Эрэмгий хүчит бөхчүүдийн бяр мэх нь тэгширч, Эгэлгүй хүлэг морьдын хурд шандас нь эрчилж, Эрхий мэргэн харваачдын цэц харваа нь ончтой байх болтугай!
Монгол наадмаараа хотол олноороо сайхан наадаарай!
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ