Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун Япон улсын Каназава Их сургуулийн Эртний соёл иргэншил, соёлын нөөц судлалын хүрээлэнгийн төлөөлөгчдийг (2024.08.05) хүлээн авч уулзаж, байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцав.
Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун, Каназава Их сургуулийн эрдэмтэн Такаши Гакухари нар эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Ийнхүү гэрээг үзэглэснээр хоёр байгууллага хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хийх, архелогийн материалууд судлах, судлаачдыг харилцан солилцох, хээрийн судалгааг хамтран хэрэгжүүлэх боломж нээгдэж буй юм.