Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др,Алеш Мусар, хүүгийн хамт Чингис хаан Үндэсний музейд (2024.08.20) зочлов.
Хүндэт зочныг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун хүндэтгэлтэйгээр угтан авч, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгээс эхлэн ХХ зууны эхэн хүртэлх монголын төрт ёсны түүхийг харуулсан танхимуудаар зочлуулан тайлбар хийлээ.
Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар танхимуудаар зочилж, үзмэрүүдтэй танилцаад, музейн "Хүндэт зочны дэвтэр"-т талархсан сэтгэлийн үгээ бичин, гарын үсгээ зурж үлдээсэн нь түүх болон үлдлээ.
Монгол Улс, Словени улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бөгөөд энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хэрэгжих Төрийн айлчлал нь Словени Улсын Ерөнхийлөгчийн түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал аж.